Лхагва гарагт АНУ-ын сагсан бөмбөгийн од Деннис Родман Умард Солонгосын удирдагч Ким Чен Унд зориулж олон мянган хүний өмнө төрсөн өдрийн дуу дуулжээ. Мөн тэрээр 14,000 гаруй хүн цугласан цэнгэлдэхэд эхнэрийн хамт сууж байсан Кимийг өөрийн "хамгийн сайн найз" гэж хэлсэн байна. NBA –ийн од асан Родман Пхеньянд 4 дэх удаагаа хүрэлцэн ирээд байгаа бөгөөд энэ удаа залуу Кимийн төрсөн өдрийг тохиолдуулан сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулжээ. Гэхдээ Кимийн төрсөн өдөр болон насыг эцсийн байдлаар баталгаажуулаагүй байгаа юм. Дэлхийн хамгийн хаалттай улсуудын нэг гэгддэг Хойд Солонгост үе үе айлчлах болсныг нь хүний эрхийн байгууллагууд шүүмжилсэн ч Родман үүнд ууртайгаар хариу өгчээ. Үүнээс гадна түүнийг АНУ-ыг төлөөлөөгүй гэж тус улсын засгийн газар мэдэгдээд байна. Гэхдээ Родман Умард Солонгост дипломат зорилгоор айлчилж байгаа гэж хэлсэн байна. Сонирхуулахад АНУ спортоор дамжуулан Хятад улстай харилцаагаа сайжруулж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/