logo
Венесуэлийн миссийг хөнөөсөн хэрэгт 5 хүнийг сэжигтнээр баривчилжээ

Венесуэлийн миссийг хөнөөсөн хэрэгт 5 хүнийг сэжигтнээр баривчилжээ

2014/01/09
Цагдаа нар Венесуэлийн гоо бүсгүй Моника Спир болон түүний хуучин нөхөр Томас Хенри Берри нарын аллагын хэрэгт 5 эрэгтэйг сэжигтнээр татан байцааж байна. Зэвсэглэсэн гэмт этгээдүүд тэднийг 5 настай охиных нь хажууд буудан хороосон юм. Ерөнхийлөгч Николас Мадуро алуурчдад төр төмөр нүүрээ харуулах болно гэж мэдэгдсэн бол сөрөг хүчний улс төрч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Энрике Каприлес улс орон даяар хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриалжээ.

Хохирогч бяцхан охин хөлөндөө шархадсан бөгөөд хэн нэгэн түүнийг олж тусламж дуудах хүртэл амьсгал хураасан эцэг, эхийнхээ хажууд бараг 45 минут байсан талаар BBC мэдээллээ. Тэд Валенсиа хотоос Пуэрто Кабельо хүрэхээр хурдны зам дээр явж байхдаа ийнхүү халдлагад өртсөн байна. Хосууд АНУ-д амьдардаг бөгөөд амралтаараа төрөлх Венесуэльдээ ирээд байжээ. Жүжигчин Моника Спир 2004 онд Венесуэлийн гоо бүсгүйгээр тодорч байсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш