УИХ-ын сонгуулийн маргаан үргэлжилж “но”-той сонгогдсон гишүүдийн жагсаалт Ж.Батсууриар нэмэглэж байна. Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудал шийдэгдээгүй байхад намын анд Ж.Батсуурь сонгогчдод мөнгө тараасан, сонгох эрхэд нь халдаж, хууль зөрчсөн гэх ялд унаж мэдэхээр болов. УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь аймгаас сонгогдсон эрхэмд холбогдох хэргийг шүүхийн шатанд хэлэлцэж байна.
Тэрбээр 2012 оны сонгуулийн сурталчилгааны үеэр буюу зургадугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн нутаг Жарангийн худаг, Цайдам гэх газарт сонгогчидтой уулзахдаа иргэн Т.Батжаргал, Ч.Баярсайхан, Ш.Алтангэрэл, Г.Чойдовдаш, Д.Цогзолмаа нарт тус бүр 100.000 төгрөг, Г.Санжаад 40.000 төгрөг өгч, “Намайг болон МАН-ыг дэмжээрэй” хэмээсэн баримт байгаа аж. Үүгээрээ Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.1-ийн “...Сонгогчдод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлтэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчжээ. Уг хэргийг тухайн үед нь Говьсүмбэр аймгийн цагдаагийн газраас Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн юм байна.
НПГ-аас Ж.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасан гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сард шилжүүлжээ. Гэвч Ж.Батсуурь УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ хаацайлж, мэдүүлэг өгөхөөс татгалзаж буйгаас болж энэ хэрэг Нийслэлийн прокурор олон Сүхбаатар дүүргийн хооронд хоёронтоо буцаад буй юм байна. Уг асуудлаар шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, буруутай хэмээн үзвэл МАН Ж.Батсууриа “явуулах” болох нь.