logo
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 2 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 2 дахь дугаарын тойм

2014/01/10

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтэллээ. 

Эмхэтгэлд нийтлэгдсэн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” тогтоолын хавсралтад “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “9. Тахарын ерөнхий газар” гэж нэмэлт оруулсан байна. 

Үүнээс гадна Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай, Зарим Байнгын хорооны дарга нарыг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв. 

Мөн дугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай, Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ. 

Шинэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Дэлхийн ур чадвар олон улсын байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш