Улс үндэстэн оршин тогтнохын баталгаа болсон Монгол хэлний дархлаа алдагдахад хүргэхээр олон сөрөг нөхцөл байдал үүссэнийг харгалзан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулжээ. Хууль санаачлагчид хуулийн төсөлд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн саналыг авч тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 2014 оны 1 дүгээр сарын 15-ны Лхагва гарагийн 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.
Уг хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийг Иргэний танхимын http://www.irgen.org/ цахим хуудсаар дамжуулан бүртгэж буй бөгөөд хуулийн төслийг мөн тус хаягаас татан авч танилцах боломжтой юм.