logo
Авлигын гэмт хэргийн улмаас ОХУ-д 271 сая долларын хохирол учирчээ

Авлигын гэмт хэргийн улмаас ОХУ-д 271 сая долларын хохирол учирчээ

2014/01/10
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны эх сурвалжаас мэдээлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд авлигын гэмт хэргийн улмаас ОХУ-д 271 сая гаруй ам. долларын хохирол учирсан ажээ.  Түүнчлэн авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээс хураасан хөрөнгийн хэмжээ 4 тэрбум рубль байгаа аж.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо 1600 гаруй албан тушаалтнуудыг 2012-2013 онд авлигын хэргээр шалгасан бөгөөд тэдгээрийн 16 нь шүүгч, 216 нь хуульч байсан байна.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны арванхёрдугаар сард гарсан зарлигт  Ерөнхийлөгчийн удирдлаганд шинээр авлигатай тэмцэх газар байгуулах заалт тусгагджээ.

“Энэхүү газар нь авлигатай тэмцэх талаар өнөөгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагад санал дэвшүүлэх чиг үүрэгтэй” гэж эрх баригчид мэдэгдээд байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш