logo
Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруултад хорооны иргэдийг оролцуулна

Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруултад хорооны иргэдийг оролцуулна

2014/01/11
 Өнгөрсөн онд Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа үнэлгээний хороонд иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг тогтмол 1-3 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцуулан ажиллалаа. Мөн худалдан авах ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 400 орчим иргэдийг худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтанд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Нийслэлийн хэмжээнд үнэлгээний хороонд орж ажиллах боломжтой 1200 орчим иргэн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийн мэдээллийн санг бүрдүүлсэн байна. Цаашид хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд тухайн дүүрэг хорооны иргэдийг татан оролцуулахад анхаарч ажиллана гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш