logo
Алтайчууд иргэдийн хурлын төлөөлөгчидөө 19-нд сонгоно

Алтайчууд иргэдийн хурлын төлөөлөгчидөө 19-нд сонгоно

2014/01/11
 АН-ын 4-11 Говь-Алтай Шарга суманд боллоо 
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт зохион байгуулдаг "4:11 сэтгүүчидтэй уулзах" цаг Говь-Алтай аймгийн Шарга суманд боллоо. Говь-Алтай аймгийн хувьд орон нутгийн дахин сонгууль нь энэ сарын 19-нд болно.
Ийнхүү дахин сонгууль явуулах болсон шалтгаан нь тус аймгийн сонгуулийн тойргийн хороо нь МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүй, сонгуульд оруулаагүйгээс үүдэлтэй аж. Тодруулбал, МАХН-ын гишүүдийг сонгуульд оролцуулахаар бүртгээгүй учир тэд Үндсэн хуульд заасны дагуу сонгох, сонгогдох эрхээ эдлэхийг хүсч шүүхэд гомдол гаргажээ. Шүүх МАХН-ын нэхэмжлэлтэй энэ маргааныг авч хэлэлцээд тус аймагт дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргажээ. Үүний дагуу энэ сонгуулийг явуулахаар болсон юм гэдгийг Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар тайлбарлаж байлаа.
Одоо тус аймагт 17 тойрогт сонгууль явуулахаас таван тойрогт нь нэр дэвшигчийг, 12 тойрогт нь намыг дугуйлах ёстой аж.
Хэдийгээр өвлийн цагт сонгууль болж байгаа ч иргэд өөрсдийнхөө дуу хоолой, өөрийнхөө төлөөллийг аймгийн ИТХ-д сонгохын тулд сонгуульдаа идэвхитэй оролцохыг энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь уриалж байсан юм.
Харин энэ уулзалтад оролцсон иргэдийн хувьд Говь-Алтай аймагт хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтыг өрнүүлж чадах тийм хүнийг, тийм багийг сонгоно гэдгээ илэрхийлж байлаа. Говь-Алтай аймгийн хувьд 55 мянга орчим хүн амтай, уул уурхайтай аймаг хэдий ч хөгжлийнхөө төвшингөөр бусад аймгуудаас харьцангуй хожигдож байгаад сэтгэл дундуур байдгаа нутгийн иргэд ярьж байна. Тухайлбал, Говь-Алтай аймаг одоо хэр нь дулааны нэгдсэн халаалтгүй байдаг нь хөгжлийг хойш чангааж байгаа нэг шалтгаан яах аргагүй мөн аж. МАН төр барьж байсан 20 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил ч гарын арван хуруунд багтахаар цөөхөн байгаад нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Хамгийн наад захын жишээ л гэхэд Говь-Алтай аймгийн Шарга суманд сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр баригдах усжуулалтын даланг барьж ашиглалтад оруулах ёстой компани нь ажлаа гүйцэтгээгүй мөнгөө аваад алга болсон. Үүнийг нь сумын удирдлагууд нь мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрч байгаа нь иргэдийнхээ төлөө ажиллахгүй, суманд хуваарилсан мөнгө төгрөгийг иргэдээр хэлэлцүүлдэггүй гэнэ. Хэрэв энэ ус хуримтлууллах далан ашиглалтад орсон бол шинэ ажлын байр олноороо бий болж, 20 орчим айл өрх газар тариалан эрхэлж, амьдрал ахуйгаа өөд нь татах боломж байсан байна.
 
 
Энэ мэт шалтгаанаас болж 60 гаруй мянган хүн амтай байсан Говь-Алтай аймгийн иргэд Улаанбаатарыг чиглэсэн их нүүдлийн цуваанд ч автаж, хүн ам нь харьцангуй цөөрсөн байна.
тиймээс энэ удаагийн сонгуульд иргэдээ зөв сонголт хийж, алтай нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хүн болгон дор бүрнээ үүргээ ухамсарлаж зөв сонголтоо баталгаажуулж чадна гэдгээ Шарга сумын иргэд илэрхийлж байлаа.  
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш