logo
Нөөцний махны өргөтгөсөн худалдаа болно

Нөөцний махны өргөтгөсөн худалдаа болно

2014/01/11
 "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд уламжлалт "Сар шинийн баяр"-т зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-ийг дуусталх хугацаанд зохион байгуулж эхэллээ. Энэ хугацаанд дүүргүүдэд доорх байршлаар худалдаалах ажээ. Үүнд:

Сүхбаатар дүүрэгт:
Бүрд зах -"ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);
17-р хороо, Дамбадаржаа, Миний дэлгүүрийн урд;

Баянгол дүүрэгт:
Смарт худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2,5т);
Хар хорин худалдааны төвийн гадна "ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);

Хан-Уул дүүрэгт:
Яармагийн эцсийн буудалд "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 2,5т);

Чингэлтэй дүүрэгт:
Бөмбөгөр худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2-2,5т);
Нарантуулын гадна талбайд "ANDM" ХХК (1 машин 8-10 т, 1 машин 3,5т);
Хүчит шонхор худалдааны төвд "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10т);

Баянзүрх дүүрэгт:
Скай их дэлгүүрийн гадна ANDM ХХК (2 машин 3.5-5т);
Тэнгэр бөөний худалдааны төвийн гадна Баатарууд тэнгэр ХХК;

Сонгинохайрхан дүүрэгт:
3 замын уулзвар Тойрогт ANDM ХХК (2 машин 3.5-5т);
Цамбагарав худалдааны төвийн гадна талбайд ANDM ХХК (2 машин 3.5-5т);
21-р хороолол Шөнийн захын гадна талбайд 2 машин Баатарууд тэнгэр ХХК (1 машин 2,5т);

Багануур дүүрэгт: 1 цэгээр ANDM ХХК (1 машин 5т);

Багахангай, Налайх дүүрэгт: тус бүрт 1 цэгээр Баатарууд тэнгэр ХХК (2 машин 3.5-5т).

Мишээл экспо худалдааны төвд 1-р сарын 14-өөс 24-ны өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр "Баатарууд тэнгэр" ХХК, "ANDM" ХХК-иас нийт 4 машин.

Дүнжингарав худалдааны төвд 1-р сарын 14-өөс 29-ний өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр "Баатарууд тэнгэр" ХХК, "ANDM" ХХК-иас нийт 4 машинаар нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш