Одоогоос 22 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталжээ. Мөн шинэ үндсэн хууль баталсантайгаа холбогдуулан энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. Монголчууд 1924 оноос хойш дөрвөн удаа Үндсэн хууль баталж байсан хэдий ч 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталсан социалист маягийн хууль байжээ. Шинэ ардчилсан үндсэн хуулиа баталснаар манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн юм. Шинэ үндсэн хуулиа баталсан өдрийн баярын мэндийг уншигч танд өргөн дэвшүүлье.