logo
Францын ерөнхийлөгч жүжигчин бүсгүйтэй жиг ургуулсан уу?

Францын ерөнхийлөгч жүжигчин бүсгүйтэй жиг ургуулсан уу?

2014/01/13

Closer сэтгүүлд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд жүжигчин Жули Гаиетэй сэм учир ургуулсан байж магадгүй тухай мэдээлсний дараа тэрээр хувийн нөхцөл байдлаа тодруулах шаардлагатай болоод байна. Олланд баримтлах гол бодлогынхоо талаар мягмар гарагт мэдэгдэл хийх гэж байгаа ч энэ үеэр түүний хувийн амьдралтай холбоотой мэдээлэл илүүтэй анхаарал татаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Ерөнхийлөгч Олланд Closer сэтгүүлийн мэдээлэл хувийн эрх чөлөөнд нь халдсан хэрэг болсон, тус сэтгүүлийг шүүхэд өгч магадгүй гэж мэдэгджээ. Гэхдээ тэрээр сэтгүүлд гарсан мэдээллийг үгүйсгээгүй аж.

Олланд жүжигчин Жули Гаиетэй дотно харилцаатай нь үнэхээр үнэн бол түүнтэй Элисейн Ордонд хамт амьдардаг Валери Триервейер яах вэ, ирэх сард АНУ-д хийх албан айлчлалын бүрэлдэхүүнд энэ хоёр эмэгтэйн хэн нь багтах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Ялангуяа L'Est Republicain сонинд ерөнхийлөгч хувийн харилцааныхаа талаар ямар хариу мэдэгдэл хийх нь хамгийн их анхаарал татна гэж бичжээ. Олланд 2012 оны 5-р сард ерөнхийлөгчийн албанд томилогдсон бөгөөд сүүлийн үед нэр хүнд нь буураад байгаа юм. 11-р сард явуулсан нэгэн санал асуулгад оролцогсдын ерөдөө 15 хувь нь түүнийг дэмжжээ. Сүүлийн 50 жилд Францын ямар ч ерөнхийлөгчийн нэр хүнд ийм ихээр буурч байгаагүй юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш