logo
Спортын бэлтгэлийн төв байгуулна

Спортын бэлтгэлийн төв байгуулна

2014/01/13
Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны нэгдүгээр сарын 11-ий өдөр хуралдан дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор спортын бэлтгэлийн төв байгуулахаар боллоо. Бэлтгэлийн төв байгуулах байршлуудыг тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусган газар олгож, дэмжиж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын 2013-2016 оны “Соёл, боловсрол, шинжлэх ухааны солилцооны хөтөлбөр”-ийг баталлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш