logo

"Улсын тэргүүний тариаланч"-аар 15 хүн шалгарав

2014/01/13

Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй холбогдох журмын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан 15 хүнийг Улсын тэргүүний тариаланч"-аар тодруулжээ. Улсын тэргүүний тариаланч болзлыг хангасан иргэд улсын дундаж ургацаас төмс 80-150 цн-ээр, хүнсний ногоо 60-250 цн-ээр тус тус илүү хурааж, байнгын болон түр ажлын байр бий болгож 5-50 хүнийг ажиллуулдаг байна.      

Тэдгээрийг нэрлэвэл:
    - Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Хуаны Ханатхан;
    -Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Чулууны Мөнхбаатар;
    -Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Базарсадын Чимгээ;
    -Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Жамсранжавын Цэрэн;
    -Өвөрхангай аймгийн Төгрөг сумын иргэн Цэнд-Аюушийн Алтансүх;
    -Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Лувсангийн Аварга;
    -Төв аймгийн Борнуур сумын иргэн Бямбажавын Нямдорж;
    -Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Даваажавын Алтанцэцэг;
    -Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Пужуугийн Гантөмөр;
    -Ховд аймгийн Буянт сумын иргэн Гамаагийн Боролхаан;
    -Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Скрин” ХХК-ийн механикжуулагч Балдандоржийн Баатар;
    -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК-ийн механикжуулагч Батхуягийн Одмөнх;
    -Төв аймгийн Жаргалант сумын “Хөхбаянбулаг” ХХК-ийн механикжуулагч Намсрайсүрэнгийн Батжаргал;
    -Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг хайрхан” ХХК-ийн механикжуулагч Сампилдэндэвийн Нацагдорж нар юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш