Ухаалаг гар утасны зах зээлд толгой цохиж буй "Samsung Electronics" компанийн удирдах албан тушаалтан Galaxy S5 утсыг ирэх 4-р сард худалдаанд гаргахаар ажиллаж байна гэж мэдэгдлээ. Өмнөх загваруудаас ялгаатай нь шинэ Galax-г эзнийхээ нүдийг таньдаг функцтайгаар үйлдвэрлэж магадгүй байгаа юм байна. Samsung –ийн гар утасны бизнес хариуцсан дэд ерөнхийлөгч Ли Юн Хигийн хэлснээр Galaxy S5 –ийг өмнөх загваруудыг нь зах зээлд гаргаж байсан өдөр худалдаалж эхлэх аж.
Тодруулбал Apple –ийн iPhone –ийн гол өрсөлдөгч болж чадсан Galaxy S4 –ийг 2013 оны 3-р сард танилцуулж улмаар 4-р сард худалдаанд гаргаж байсан юм. Дэд ерөнхийлөгч Ли түүнчлэн S5-тай зэрэгцэн илүү дэвшилтэт функц бүхий шинэ Galaxy Gear ухаалагч бугуйн цаг хэрэглэгчдийн гар дээр очно гэж хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Мөн тэрээр S5 утас нүд таних функцтэй байх эсэх нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа ч өмнөх загвараасаа тэс өөр байх болно гэж онцолсон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/