logo
Хар хирс агнах зөвшөөрлийг 350,000 ам.доллараар заржээ

Хар хирс агнах зөвшөөрлийг 350,000 ам.доллараар заржээ

2014/01/13

Өмнөд Африкийн Намиби улсад устах аюулд орсон хар хирсийг агнах зөвшөөрлийг АНУ-д дуудлага худалдаанд оруулж, 350,000 ам.доллараар заржээ. Нэрээ нууцалсан оролцогч хөгшин, үржилд ордоггүй хирсийг агнах эрхийг ийнхүү өндөр үнээр авсан нь багагүй шүүмжлэл дагуулав. Техасын "The Dallas Safari" клубын зүгээс хөгшин хирсийг устгаснаар энэ төрлийн амьтныг хамгаалж, ирээдүйд амьтан хамгаалах ажилд зарцуулах хөрөнгийг хуримтлуулна гэж мэдэгдсэн байна. Гэхдээ амьтан хамгаалагчид дуудлага худалдааг хүчтэй шүүмжилсний зэрэгцээ үүнийг эсэргүүцсэн уриалгыг 80,000 гаруй хүн дэмжжээ. Хар хирсний нийт тоо толгой өдгөө 5,000 болж буурсан бөгөөд үүний гуравны нэг нь Намибийн нутаг дэвсгэр дээр амьдарч байна. Тус улсын засгийн газар жилд хирс агнах 3 зөвшөөрөл олгодог ба зөвшөөрлийг анх удаа гадны улсад худалдсан нь энэ ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/ 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш