Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны нэгдүгээр сарын 11-ий өдөр хуралдан дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг бууруулах судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүний идэвхжилийн төлөв байдал, хүчтэй голомтуудын горимыг судлах, эрсдэлийн үнэлгээг тогтоох зорилгоор газар хөдлөлтийг бүртгэх байнгын ажиллагаатай станцыг Баянхонгор аймгийн Богд сум, Дундговийн Мандалговь, Сэлэнгийн Сүхбаатар хотод байгуулна.