Арлын Японд төдийгүй азийн орнуудад алдаршсан Японы гоо сайханы олон нэр төрлийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулан олонд алдаршаад байсан тус салоны хамт олон нь өөрсдийн үнэнч худалдан авагч, үйлчлүүлэгчид болоод өөрийн гоо сайхандаа анхаардаг хүн бүрийг баярлуулж ийнхүү, гоо сайханы иж бүрэн үйлчилгээ үзүүлэх салоноо “Гандирс” төвийн хоёр давхарт нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд монголын урлагийн нүүр царай болсон эрхэмсэг бүсгүйчүүдийн төлөөлөл болж УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Ж.Оюундарь, УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг, “Шилдэг өнгө” продакшны дэд захирал, жүжигчин МУСТА С.Өлзийхүү, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин, Мисс Х.Баярмаа тэргүүтэй олон гайхалтай уран бүтээлчид оролцсон юм. Мөн загварын ертөнцийн нүүр царай болсон эрхэмсэг бүсгүйчүүдийн төлөөлөл болж “Азийн модель” агентлагийн захирал, Мисс Ч.Содтуяа, Мисс А.Уянга тэргүүтэй олон арван зочид уригдан оролцсон юм.
“ASAYAKE JAPANESE BEATY SALON”-ы хамт олон нь эх орондоо төдийгүй арлын Японд мэргэжил эзэмшсэн бөгөөд хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ гоо сайхан, эрүүл энхийн төлөө Японы гоо сайханы шилдэг бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөөр мэргэжлийн өндөр түвшний иж бүрэн үйлчилгээг үзүүлэх юм.
Гоо сайхан ертөнцийг аварна...