Монголын Залуучуудын Холбоо 2012 оны 2-р сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн. Энэ хүрээнд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион байгуулсан юм. Мөн нийслэлийн сургуулиудад спорт заалаа нээлттэй болгох уриалгыг хүргүүлсэн.
Ингэснээр хүүхэд залуучуудаа спортод элэгтэй болгож, бие бялдарыг нь хөгжүүлэх, оюун ухааныг нь сэргээх ач холбогдолтой юм. Өнөөгийн залуусын 70 хувь нь Facebook, twitterашиглагдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс onlineертөнцөөр дамжуулан тэдэнд спиртыг бус, спортыг дэмжих ухамсрыг суулгах үүднээс “Баарлуу биш заалруу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна”, “И биш О”-г сонгоё зэрэг олон уриалгуудыг гаргаж байсан.
Мөн спортод амжилт гаргасан, хүүхэд залуусын үлгэр дууриал болсон спортын алдартнуудыг урьж архинаас татгалзаж, спортыг сонгох хэрэгтэйг ойлгуулсан лекцүүдийг зохион байгуулж байв. 2014 онд Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, Спорт уу” аянаа үргэлжүүлэх нь тодорхой боллоо. Учир нь ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд төрийн өмчийн нийт спорт заалуудыг нээлттэй болгоод залуучуудад тариф цагийн хуваарийг нь ил тод болгож өгнүү гэсэн жиргээ ирлээ. Хэдийгээр МЗХ залуучуудыгаа дэмжиж олон ажлуудыг зохион байгуулж байгаа ч холбоотой яам, төрийн болон төрийн бус, хувийн байгууллагуудын дэмжлэггүйгээр ажил 100 хувь үр дүнд хүрнэ гэж байхгүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн зарчим манай байгууллагуудад дутагддаг гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн үед залуучуудыгаа дэмжсэн ажил харин ч урагштай явж байгаа тиймээс залуучууд маань ССАЖ-ын сайд ямар хариу ирүүлэхийг хүлээж суух л үлдлээ.