АН-аас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй хийдэг “4-11” уулзалтаа Говь-Алтай аймгийн Шарга суманд өнгөрөгч пүрэв гарагт хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь сэтгүүлчидтэй хийх уулзалтыг тун өвөрмөц байдлаар хийдэг болсон.
Өөрөөр хэлбэл, нийгэм цаг үеийн тулгамдсан асуудлаар намын байр суурийг илэрхийлэх үүднээс шинэ бүтээн байгуулалт болон улс төрийн амьдралд маргаан дагуулсан мөн шийдвэрлэх ёстой асуудлын хүрээнд тухайн орон нутаг, бүтээн байгуулалт явагдаж байгаа газарт очиж, асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүнээр нь мэдээлэл өгүүлдэг болсон нь зөв зүйтэй ажлын нэг болоод байгаа.
Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд маргаан дагуулж, асуудал хэний талд шийдэгдэх нь тодорхойгүй байсан Говь-Алтай аймгийн дахин сонгуулийн маргааныг намаас анхаарч, тухайн тойрогт нь очиж мэдээлэл хийсэн юм.
Шарга сумын нутагт болсон уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Э.Батсуурь, мөн аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар нарын удирдлагууд оролцлоо. Говь-Алтай аймагт үүсээд байгаа сонгуулийн маргаантай асуудлаар Ц.Оюундарь дарга мэдээлэл өгөв.
Тэрбээр, “Говь-Алтай аймгийн хувьд орон нутгийн дахин сонгууль нь энэ сарын 19-нд болно. Сонгууль яагаад дахин явагдах болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу. 2012 оны орон нутгийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигчийг бүртгээгүйгээс үүдэлтэй маргаан гурван шатны шүүхээр дамжаад оны өмнөхөн шийдэгдсэн.
Шүүхийн шийдвэр тухайн үед МАХН-ыг бүртгэх ёстой байсан гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр намын төлөө санал өгдөг квотыг болон МАХН-аас нэр дэвшүүлсэн таван тойрог дээр дахин сонгууль зарлагдсан юм. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дахин сонгуулийг 30 хоногийн хугацаанд зарласан байх ёстой ч ондоо багтаагүй учраас нэгдүгээр сарын 19-нд хийхээр болсон. Энэ хүрээнд 14 хоногийн кампанит ажил эхэлчихээд явж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар өгнө” хэмээлээ.
МАХН-ын гишүүдийг сонгуульд оролцуулахаар бүртгээгүйн учир нь санаатай хийсэн үйлдэл төдийгүй, МАХН-ын нэр дэвшигчид санал хувааж МАН-ыг унагах учраас тэднийг оруулахгүй байя гэдэг зарчим баримталж ажилласан хэмээн О.Амгаланбаатар дарга мэдэгдлээ. Шүүхийн шийдвэр нэгэнт дахин сонгууль зарлаж 17 суудлыг дахин сонгох ёстой гэж гарсан атал МАН-ын дарга, удирдлага, УИХ-ын гишүүд нь шүүхийн шийдвэрийг гуйвуулж ямар ч үндэслэлгүй асуудлаар улстөржиж, асуудлыг зориуд мушгиж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарахдаа 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн 01 тоот тогтоолыг хүчингүй болгочихсон юм байна. Тэгэхээр эдгээр 35 төлөөлөгч үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах эрхгүй болж эрхийг нь түдгэлзүүлсэн хэрэг учраас МАН-ынхны яриад байгаа шиг 18 төлөөлөгч хуралдаад шийдвэр гаргаад явах хууль эрхзүйн үндэслэл байхгүй юм байна. Одоо тус аймагт 17 тойрогт сонгууль явуулахаас таван тойрогт нь нэр дэвшигчийг, 12 тойрогт нь намыг дугуйлах ёстой аж.
Түүнчлэн тойрогт нэр дэвшсэн гишүүд болон МАН-аас нэр дэвшүүлсэн гишүүдийн маапаантай үйлдлийг илчиллээ. АН-аас нэр дэвшигчдийг сонгохдоо бүх иргэдийн төлөөллийг хамруулах, гишүүд дэмжигчдийнхээ санал хүсэлтийг сонсч сонголт хийжээ.
АН-аас квотоор нэгдүгээрт намын дарга О.Амгаланбаатар, хоёрт, залуучуудын төлөөлөл болсон н.Намсрай, гуравт, Говь-Алтай аймгийн ардчиллын анхдагчдын нэг болох тус аймгийн Ардчилсан холбооны дарга н.Дашпунцаг, дөрөвдүгээрт, эмч, багш нарын дуу хоолой болох учиртай Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дэд дарга н.Ганболд нар байгаа аж.
Жагсаалтын тавдугаарт эмэгтэйчүүдийн төлөөлөл болгон Хүний эрх, эрх чөлөө, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар байнга тэмцэж ирсэн Хүний эрхийн байгууллагын тэргүүн н.Болормааг жагсаажээ. Зургадугаарт, орон нутгийн буюу малчдын дуу хоолой болох Чандмань сумын харьяат, Засаг дарга асан н.Раднаасэдийг жагсаажээ.
Харин МАН-аас Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчоор найман жил, ИТХ-ын даргаар дөрвөн жил ажилласан Ш.Эрдэнэбатыг нэгдүгээрт жагсаажээ. Энэ хүн 12 жил Говь-Алтай аймгийн удирдлагад ажиллахдаа аймгаа ямар хэмжээнд хөгжүүлсэн бэ гэдгийг иргэд нь хэлүүлэлтгүй мэддэг аж. Мөн МАН-аас нэр дэвшиж байгаа “Тулга Алтай” компанийн захирал н.Батжаргал, Бугат сумын иргэн н.Батбаяр, Хөдөлмөр халамжийн дарга байсан н.Мянганхүү нарын хүмүүс нийлээд тус аймгийн төвийн урдхан талд нь зуурмагийн үйлдвэр ажиллуулдаг гэнэ.
Нэг компанийн эрх ашгийн төлөө ажилладаг эдгээр хүмүүс нэг намын толгойд, бүр аймгийн төвийн удирдлагууд болж, орон нутгийн хөгжлийн төлөө бус өөрсдийнхөө хувийн бизнес, компанийн ажлын төлөө ажиллаж ирсэн юм байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөөлөл болсон хүмүүстэй биш нэг компанийн удирдлагуудтай АН-ын нэр дэвшигчид өрсөлдөх болчихоод байгаа гэнэ лээ.
Монгол Улсад халаалтын үнэ нь хамгийн өндөр аймаг бол Говь-Алтай. 1890 төгрөгөөр халаалтын хөлсөө төлөх болсон нь Ш.Эрдэнэбатын хийсэн ажил. Өөрийнхөө компанийг тэжээж тэтгэхийн тулд хийсэн ажил нь үүгээр дуусаагүй. Дараа нь жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн Бугат сумын иргэн н.Батбаяр гэгчтэй хуйвалдаж тус суманд Сумын захиргааны байр гэх жижигхэн байшин бариулж, үүндээ асар их мөнгө зарцуулж, мөнгө угаасан хэргийг нь О.Амгаланбаатар АТГ-т шалгуулахаар өгсөн бөгөөд энэ хэрэг шүүхэд шилжсэн гэдгийг АТГ-аас мэдэгджээ. Мөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа н.Мянганхүү нь 30 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан гэх хэргийг ч шалгуулахаар өгчихсөн байгаа юм байна.
Энэ мэтээр нэр дэвшигчдийн маапаантай асуудлууд ар араасаа илэрч байгааг нутгийн иргэд ч хэлж байлаа. Уулзалтад оролцсон иргэдийн хувьд Говь-Алтай аймагт хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтыг өрнүүлж чадах тийм хүнийг, тийм багийг сонгоно гэдгээ илэрхийлж байлаа. Говь-Алтай аймгийн хувьд 55 мянга орчим хүн амтай, уул уурхайтай аймаг хэдий ч хөгжлийнхөө төвшингөөр бусад аймгуудаас харьцангуй хожигдож байгаад сэтгэл дундуур байдгаа нутгийн иргэд ярьж байна.
Тухайлбал, Говь-Алтай аймаг одоо хэр нь дулааны нэгдсэн халаалтгүй байдаг нь хөгжлийг хойш чангааж байгаа нэг шалтгаан яах аргагүй мөн аж. МАН төр барьж байсан 20 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил ч гарын арван хуруунд багтахаар цөөхөн байгаад нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Хамгийн наад захын жишээ л гэхэд Говь-Алтай аймгийн Шарга суманд сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр баригдах усжуулалтын даланг барьж ашиглалтад оруулах ёстой компани нь ажлаа гүйцэтгээгүй мөнгөө аваад алга болсон. Үүнийг нь сумын удирдлагууд нь мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрч байгаа нь иргэдийнхээ төлөө ажиллахгүй, суманд хуваарилсан мөнгө төгрөгийг иргэдээр хэлэлцүүлдэггүй гэнэ.
Хэрэв энэ ус хуримтлууллах далан ашиглалтад орсон бол шинэ ажлын байр олноороо бий болж, 20 орчим айл өрх газар тариалан эрхэлж, амьдрал ахуйгаа өөд нь татах боломж байсан байна. Хэдийгээр өвлийн цагт сонгууль болж байгаа ч иргэд өөрсдийнхөө дуу хоолой, өөрийнхөө төлөөллийг аймгийн ИТХ-д сонгохын тулд сонгуульдаа идэвхитэй оролцохыг энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь уриалж байсан юм.
Мөн энэ удаан хугацаанд аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй, хөгжил цэцэглэлтээр хамгийн дорой болгосон МАН-ын дарангуйллаас Алтайчууд гарч, өөрчлөлт хийхээр шийдсэн гэдгээ энэ үеэр дуулгаж байлаа.
Б.Балжир