УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын А/164 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн төслийн удирдах хороо “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуурыг хангасан 12 компанийг шалгаруулсан юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүдээс дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй тухайн хэсгийн иргэдээс эцсийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгох санал хураалтын ажиллагааг Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-аас өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа. Нийт 8 байршлын 12 хэсэгт иргэд 52-100 хувийн ирцтэйгээр оролцсон бөгөөд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын иргэдийн 50 хувиас дээш саналыг авсан аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах заалтын дагуу компаниудыг сонгосон байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 8 байршилд иргэдийн олонхийн саналыг авч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрс болон санал хураалтын дүнгийн талаарх мэдээллийг хүснэгтээр танилцуулж байна.
Жич: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 8 байршилд иргэдийн олонхийн саналыг авч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрс болон санал хураалтын дүнгийн талаарх мэдээллийг хүснэгтээр танилцуулж байна.
Санал авах үйл ажиллагааны дүн |
|||||
д/д | Байршил | Блок | Аж ахуйн нэгж байгууллага | Санал хураалтал оролцсон иргэдийн ирц /Тухайн хэсгийн иргэдийн/ |
Дэмжсэн хувь |
1 | Сүхбаатар дүүргийн 17-р хороо “Дамбадаржайлан хийд” орчим 7,6 га | - | Цэлмэг Ази констракшн ХХК | 68% |
76% |
2 | Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо нийт 3.07 га | - | ТОБ групп ХХК | 60% | 82% |
3 | Хан-Уул дүүргийн 4-р хороо 16.5 га | - | Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ | 74% |
94% |
4 | Чингэлтэй дүүргийн 9,10,11-р хорооны нутаг дэвсгэр “Дэнжийн мянга” орчим 79.4 га | А | Бармон ХХК |
52% | 87% |
Б | Эрэл ХХК |
71% | 96% | ||
5 | Баянзүрх дүүргийн 2,4-р хорооны нутаг дэвсгэр “Мамба дацан орчим” 26 га | - | Их өргөө ХХК |
75% | 96% |
6 | Багануур дүүргийн 1,5-р хороо А болк 30,27 га | Их наяд хөгжил ХХК | 54% | 86% | |
7 |
Сонгинохайрхан дүүргийн 1,2,20-р хороо “Цэргийн хотхон орон сууцны хороолол /2 блок/ |
А | Хас харш ХХК 26,6 га |
100% |
88% |
Б | Стандарт Капитал ХХК 28.2 га |
54% |
85% |
||
8 |
Баянгол дүүргийн 10,11-р хорооны нутаг дэвсгэр “ Бичил 7 “ орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нийт 93 га |
А | Грийн ресурс констракшн ХХК 30.6 га |
61% |
84% |
Б | Очирням ХХК 26,7 га |
57% |
81% |
||
В | Ди ви жи эйч ХХК 35.9 га |
55% |
87% |