logo
Монголын анхны автомашины үйлдвэр нээлтээ хийх гэж байна

Монголын анхны автомашины үйлдвэр нээлтээ хийх гэж байна

2014/01/14
Монгол улсад нийтийн тээвэр тойрсон асуудлууд ямагт халуун сэдэв байсаар ирсэн. Нийгэмд нийтийн тээврийн талаар сөрөг агуулга бүхий мэдээлэл давамгайлсан энэ үед баяртай мэдээ дуулгах болсондоо таатай байна.

Монголын аж үйлдвэрийн салбарын түүхэнд шинэ хуудас эргэж анхны автобусны үйлдвэр 1-р сарын 16-нд нээлтээ хийх гэж байна. 2013 онд  “Номин Холдинг”  ХХК  автомашин үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээний ажиллагааг  өргөжүүлэн, үйлдвэрлэлийн шат хүртэл тэлж машины үйлдвэрлэлийн “Эколог бус” ХХК байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн оны сүүлээр буюу 2013 оны 12-р сарын 3-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Эколог бус” ХХК-ийн үйлдвэр дээр хүрэлцэн очиж үйлдвэрлэлийн явцтай танилцсан юм. Өнөөдрийн байдлаар автобусны үйлдвэрт  J-800 загварын дараачийн цуврал болох J-800T маркийн Евро-4 хөдөлгүүрийн стандартай, намхан шалтай, портал тэнхлэгтэй автобус үйлдвэрлэж эхэллээ.

Нийтийн тээврийн салбарт шинэ технолог нэвтрүүлж, үйлчилгээний шинэ жишиг стандартыг тогтоож чадахуйц энэхүү автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт хэрэглэж буй автобуснаас олон давуу талтай. Мөн Монгол орны уур амьсгалын нөхцөлд нийцсэнээрээ онцлогтой. Ийнхүү Монголчууд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үндэсний үйлдвэрт хийгдсэн, олон улсын стандартын шаардлага хангасан, тохилог, шинэ автобусаар зорчих цаг хаяанд ирлээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш