Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн газраас Чингисийн өргөн чөлөө буюу Төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг хааж шилжүүлэх саналыг "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг"-т гаргасан юм. Энэ хэсэгт хөдөлгөөний нягтрал ихтэй, гэрлэн дохиогүй учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдаж чадаагүй гэж үзсэн байна. Тиймээс Чингисийн өргөн чөлөө буюу төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг хааж, хашлага байруулжээ. Тухайн хэсгээр зорчих явган зорчигчид төв шуудангийн өмнөх гэрлэн дохиотой уулзвар болон Скайтел ХХК-ийн өмнөх гарцаар гарах боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.