logo
Хотын ерөнхий менежер жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Хотын ерөнхий менежер жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2014/01/15
Улаанбаатар хотын Захирагчийн Баянхошуу дахь ажлын албанаас  санаачлан Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, холбогдох албаныхныг оролцуулсан жижиг дунд бизнес эрхлэгчидтэй хийх уулзалт зохион байгууллаа. Уулзалт СХД-ийн 76-р сургуулийн зааланд болж сайн дурын бүлгийн зохион байгуулалтад орж, жижиг дунд бизнес эрхэлж буй 63 иргэд оролцлоо. Уулзалтаар бизнес эрхэлж буй аж ахуй нэгжүүдийг төрийн үйлчилгээнд ойртуулах, мэдээ мэдээллээр хангах, санал хүсэлтийг сонсон, цаашид хамтран ажиллах талаар ярилцсан. Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид “Нийслэлийн удирдлагын зүгээс бизнесийн таатай орчин бүрдүүлэн, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд илүү анхаарч ажиллах хэрэгтэй байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид зээлд хамрагдахад их хэцүү. Банкны босго хэтэрхий өндөр байна. Сайн өдрийн зах ажиллуулж байгаад баяртай байгаа. Зуны дэлгэр цагт амьдарч буй хороондоо үзэсгэлэн худалдаа гаргах хүсэлт гаргаж байгаагаа уламжилсан.  Мөн Захирагчийн ажлын алба гэр хорооллын газрын зураглал хийхээс эхлээд иргэдийнхээ саналыг сонсож, оролцоог нэмэгдүүлж байгааг бид дэмжиж байна. Цаашид энэ мэт уулзалт, хуралд бид ажлаа зохицуулаад боломжоороо оролцоно. Тиймээс бидний сонирхсон сэдвээр мэдээлэл өгөх холбогдох албаныхныг уулзуулж өгөөч” гэсэн хүсэлтийг Хотын Ерөнхий менежерт тавьсан. Энэ уулзалтыг иргэдийн саналын дагуу сард 1 удаа зохион байгуулахаар болж Хотын Ерөнхий менежер оролцож байхаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш