Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компани Детройтийн автомашины үзэсгэлэнгийн үеэр Future Toyota-1 хэмээх спорт загварын концепт машинаа танилцууллаа. Ирээдүйд үүнтэй төстэй загвартай машин үйлдвэрлэнэ гэдгээ Toyota –ийн зүгээс мэдэгдсэн байна. Мөн хэрэглэгчийн тав тух, хэрэгцээ шаардлагыг хангахад илүүтэй анхаарахаар зорьж байгаагаа автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч тус компани мэдээлжээ. Детройтийн автомашины үзэсгэлэн дээр Toyota –аас гадна Германы атомашин үйлдвэрлэгч Mercedes C-class –ийн хамгийн сүүлийн загварыг танилцуулсан байна.
Харин Ford F-150 хэмээх хагас ачааны машиныхаа хөнгөн жинтэй хувилбарыг танилцууллаа. Тус машины их биеийн 95 хувийг бэхжилт өндөртэй хөнгөн цагаанаар хийсэн бөгөөд өмнөх загвараасаа 300 кг –аар хөнгөн болсон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/