Нярай хүүхдүүдийг хулгайлж, хүний наймаачдад зарж байсан эх баригч эмчид Хятадын шүүх харгалзах хугацаатай цаазын ял оноолоо. Жан Шусиа нь Шэньси мужийн Вупинд долоон нярай хүүхдийг хулгайлж, зарсан нь тогтоогдсон гэж шүүх мэдэгдсэн байна. Тэрээр эцэг эхчүүдэд хүүхэд нь маш хүнд өвчтэй хэмээн худалж хэлж, хүүхдээсээ татгалзахыг ятгадаг байсан гэнэ. Тодруулбал Вупины эмнэлэгт ажилладаг тэрээр 2011 оны 11-р сараас 2013 оны 7-р сарын хооронд долоон хүүхдийг хүний наймаачдад зарсан гэж Вэйнань хотын Ардын Шүүх мэдээлжээ. Цагдаа нар гэмт этгээдүүдэд худалдагдсан зургаан хүүхдийг аварч чадсан ч нэг нярай амь эрсэдсэн байна.
Урд хөршийн хүн амын өсөлтийг хязгаарлах хатуу бодлогын дагуу ихэнх гэр бүл зөвхөн нэг хүүхэдтэй байх ёстой бөгөөд Хятад эцэг эхчүүд голомт залгах хөвгүүнийг эрхэмлэдэг нь нялх хүүхэд хулгайлах гэмт хэрэг гарах шалтгаануудын нэг болдог байна. Хятадын удирдлагууд Нэг Өрх – Нэг Хүүхэд бодлогын зарим хориг хязгаарлалтуудыг зөөлрүүлэх шийдвэр гаргаад байгаа. Тухайлбал Синьхуа агентлагаас мэдээлснээр эцэг эхийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн тогтоолыг Улс Төрийн Товчооны Байнгын Хороо баталсан байна. Үүнээс өмнө эцэг эх хоёулаа айлын ганц хүүхэд бол хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрдөг байжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/