logo
Өдрийн өнгө /2014-01-17/

Өдрийн өнгө /2014-01-17/

2014/01/17

 Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 16. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага Мунхрахуй.  Наран 08.30-д мандаж, 17.20-д жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хоёрдмол өдөр. Хэрэв та гадагшаа гарч найз нартайгаа наргихаар шийдсэн бол эхлээд хамтрагчтайгаа ярилцан хир их мөнгө үрэхээ нарийн тодорхойл. Хэрэв та бодлоо нууцлаж байгаа бол дургүйцэл болон сэтгэлийн дарамтаа дарах нь зүйтэй.

 

Үхрийн орд (4/20-5/20):  Таатай өдөр. Гэр орноо тохижуулахад тохиромжтой. Энэ жилийн үйл явдлыг эртлэн төлөвлөж үзэх хэрэгтэй. Таныг хүлээж байгаа боломжууд хүнд байдлаас гарахад тань тусална. Бүх зүйлд санаачлагыг гартаа авахыг хичээ.

 

Ихрийн орд (5/21-6/21): Тайван өдөр. Өөрчлөлт шинэчлэлтийн хойноос хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Ямар нэгэн тулгамдсан асуудлыг шийдэх ч хэрэггүй. Харин бичиг баримтаа цэгцлээрэй. Шинэ танилтай болох юм уу сайхан уулзалт болж болзошгүй.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг өдөр. Өөртөө нэмэлт үүрэг хариуцлага хүлээхийн оронд амарч, тайван байх нь илүү хэрэгтэй. Таны бие тавгүйтэн, өвчлөх магадлал өндөр байна. Биеийн хүчний хүнд хөдөлмөр хийхгүй байх хэрэгтэй. Зөвхөн гэр бүл, найз нөхөдийн хүрээнд л та өөрийгөө тайван амгалан байдлаар мэдрэх болно.

 
Арслангийн орд (7/23-8/22): Шийдэмгий байх өдөр. Өмнөх саруудад ажлын их ачаалалтай байж, эрүүл мэндээ анхаараагүйгээс эдүгээ хямралд орно. Жижиг зүйлд санаа зовж, сэтгэлээ улам хямраахгүйг хичээ. Танд амралт хэрэгтэй байна. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж сувилалд хэвтэх нь чухал.

 

Охины орд (8/23-9/22): Хүнд өдөр. Маш чухал шийдвэр гаргах шаардлагатай болно. Олон яаралтай ажил гарч нэг дор хэд хэдэн асуудал шийдэхээс аргагүй болно. Маргаан гарч үнэн сэтгэлээсээ илэн далангүй ярилцсанаар маргааныг тайлах болно.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хүнд өдөр. Таны амьдралд сайн, муу ямар нэг өөрчлөлт гарч болзошгүй байна. Санхүүгийн алдагдал, мэдрэлийн цочролд орохгүйн тулд ажлын идэвхээ багасгасан нь дээр. Дотны хүнтэйгээ харамсалтайгаар үл ойлголцох байдалд орно.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Мөнхийн үнэнийг таньж, оюуны төгс боловсролыг олоход таатай өдөр. Архи, согтууруулах ундаа,амьтны гаралтай хүнсний зүйл хэрэглэх хэрэггүй. Хэрүүл маргаан, сунжирсан бүхнийг засан залруулахыг хичээ. Сүүлийн үед үүссэн санхүүгийн асуудлыг шийдэхэд туслах тодорхой хэмжээний мөнгө орж ирж магадгүй.


Нумын орд (11/22-12/21): Өнөөдөр амьдралынхаа урт хугацааны төлөвлөгөөг бодож боловсруулахад таатай өдөр. Өнөөдөр бүх л харилцаа холбоондоо ухаалаг, зальжин хандах нь танд тустай. Танд атаархмаар хөдөлмөрлөх чадвар байна. Та үнэхээр олон ажлыг гайхмаар амжуулах юм. Таны эрч хүч ажлын эцсийн үр дүнд эерэгээр тусгалаа олно.

 

Матрын орд (12/22-1/19): Өөрийн шийдвэртэй тогтвортой байх өдөр. Хуримтлагдсан ажлыг шийдэх эсвэл өөрийн бодол санаа шийдвэрийг бэхжүүлнэ. Танд болон таны эргэн тойрны хүмүүст хандах шудрага бус хандлага нь таны уурыг хүргэж эсэргүүцлийг төрүүлэх болно. Шудрага болон идэвхитэй явдал нь байдлыг засахад туслах боловч гэнэтийн цочмог уур ба тэвчээргүй зан тань асуудлыг шийдэхэд төвөг учруулна. 


Хумхын орд (1/20-2/18): Худалдан авах, онцгой шийдвэр гаргахад таагүй өдөр. Материаллаг байдал муудах тул хямгач сэтгэлгээтэй бай. Гэр орны ажил сэтгэл санаа тавгүйтүүлнэ. Гэвч бусдын мөрөн дээр хүнд хэцүүг тохохын оронд өөрөө бүх асуудлыг шийдэхийг хичээ.

   

Загасны орд (2/19-3/20) Ухаан шаардсан өдөр. Харилцагчтай гарсан асуудал нь мэргэжлийн зуучлал шаардсан асуудал болно. Шинэ санаа болон аргазүй өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлж байх үед бий болно. Та хоёрын аль аль нь зөвшөөрөх тийм хүсэлд бэлтгэлтэй бай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш