logo
Гадаад харилцааны яамны мэдэгдэл

Гадаад харилцааны яамны мэдэгдэл

2014/01/18
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Авилгатай тэмцэх газраас Батлан хамгаалах яамны удирдлагад өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж буй зарим албан тушаалтныг саатуулан шалгаж байгаа талаар мэдээлэхдээ бодит байдалд үл нийцэх таамаг дэвшүүлэн Монгол улсын гадаад харилцааны нэр хүндэд ноцтой хохирол учруулахуйц сөрөг мэдээлэл түгээж байгаад залруулга хийж байна.

Монгол улсын Засгийн газар, түүний аливаа нэгж байгууллага, тэдгээрийн удирдлага нь НҮБ-ын БНАСАУ-д зэвсэг нийлүүлэх хоригийг зөрчиж байлдааны онгоц нийлүүлэх гэрээ огтоос байгуулаагүй болно. Харин ч энэ асуудлаар Монгол улсын Гадаад харилцааны яамнаас албан ёсоор хүсэлт тавьж НҮБ-ын шинжээчдийн багийг урьж ирүүлэн олон улсын түвшинд баталгаажсан дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.

Олон улсын хамтын нийгэмлэг түүн дотроо НҮБ дахь байр сууриа бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг мөн тул улс төрийн зорилготой аливаа явуулгад автаж эх орныхоо язгуур эрх ашигт хохирол учруулахуйц сурталчилгаа явуулахгүй байхыг нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш