logo
Өнөөдөр болох үйл явдлуудаас...

Өнөөдөр болох үйл явдлуудаас...

2014/01/18

Өнөөдөр нийслэлчүүд бүх нийтийн их цэвэрлэгээтэй. Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнууд оролцоно. Сэтгүүлчид та бүхэн 91071765 /С.Аригуун/ утсаар холбогдож хаана хаана цэвэрлэгээ хийгдэж байгаа талаар мэдээлэл аваарай.Бас 99282960 утсаар ярьж болно.

11:00 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 5 байршилд төсөл хэрэгжүүлэгчдийг сонгон шалгаруулах санал хураалтын ажиллагаа эхэлнэ. Санал хураалтад тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд оролцож, эцсийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулдаг. Сэтгүүлчид та бүхэн 4-р сургуулийн урлаг заал, 55-р сургуулийн зааланд болох санал хураалтыг 11:00-12:00  цагийн хооронд явуулна. Холбогдох утас: 99828247, 91015059

12:30 цагаас Спрайт Супер Лиг Монголд анх удаа сагсан бөмбөгийн ДРАФТ хийх гэж байна. Ингэснээр шилдэг шинэ залуу тоглогчид үзүүлж буй амжилтаа албан ёсоор үнэлүүлж, дээд түвшний багууд руу дэвшиж тоглох боломжууд нээгдэж байгаа.
Энэ ажиллагаа Өргөө кино театрын хойно байрлах Гурвантамир рестораны Шонхор Паласед болно.
Энэхүү драфтын үйл ажиллагаа явагдсанаар Спрайт хөгжлийн лиг, Спрайт Супер лиг, Үндэсний супер лиг хэмээх 90 гаруй багтай Монгол улсын хамгийн том лигүүд холбогдож байна. Холбогдох утас : 88081047, 88023710

13:00 цагаас Нийслэлийн Төр захиргааны Авто бааз үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын хурал Улаанбаатар чуулгын их танхимд  болно.

Өнөөдөр “ОНЦ-МЭХ МОН-ЦЭХ” төрийн бус байгууллага нь “Гэгээн мөрөөдөл-гэрэлт ирээдүй” гэсэн уриатайгаар сайн үйлсийн аяныг 120-ийн гүүр дагуу цэвэрлэгээ хийж буй хүмүүст хандан зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ нь Улаанбаатар хотоо цэвэр үзэмжтэй сайхан байлгахын төлөө бие сэтгэл хүч хөдөлмөрөө үүрийн гэгээнээс, үдшийн бүрий тасартал зориулан ажилладаг хүмүүст талархах, сэтгэлийн дэм өгөх зорилгоор энэ удаад Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний автозамын цэвэрлэгээний ажилчдад үдийн цай, гарын бэлэг өгөх сайн дурын үйл ажиллагаа болох юм.
Утас 94042468
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш