logo
Түүх соёлын дурсгалт зүйлсийг ССАЖЯ-нд нэгдсэн журмаар шилжүүлнэ

Түүх соёлын дурсгалт зүйлсийг ССАЖЯ-нд нэгдсэн журмаар шилжүүлнэ

2014/01/20

Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ.   Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн, гаалийн байгууллагад хураагдсан түүх соёлын дурсгалт зүйлийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх журам баталлаа. Тухайн эд зүйлийг төрлөөр нь ялгаж музейн сан хөмрөгт шилжүүлэх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг ч өнөөг хүртэл ингэж бүртгэсэн зүйл байхгүй байсаар иржээ. Түүнчлэн, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад хураагдсан дурсгалт зүйлсийг Гаалийн ерөнхий газарт хадгалж байгаа тул холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх шаардлагатай байгаа юм. Иймд түүх соёлын дурсгалт зүйлсийг ССАЖЯ-нд нэгдсэн журмаар шилжүүлж, шаардлага хангасан орчин нөхцөлд хадгалж хамгаалдаг байхыг ийнхүү журамлалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш