Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ. Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн хайгуул, судалгааны ажлын зардлыг эгүүлэн төлүүлэх журам баталлаа. Тус төлбөрийг жил бүр улсын төсвийн бүрдүүлэлтийн тооцоонд тусгаж байх юм. Энэ журмыг мөрдсөнөөр аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үүсэхгүй бөгөөд харин ч батлагдсан нөөцөөс хэрэгцээндээ тохируулан авах боломжтой болсноор хайгуулын зардал нь буурах тооцоо гарчээ. 2013 оны байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон газрын доорх усны 218 орд байна.