Монголын Хөрөнгийн Бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй гэрээ байгуулж ажилласнаас хойш ямар үр дүнтэй байгаа талаар МХБ-ийн Хэрэг эрхлэх газрын дарга Г.Саруултай ярилцлаа.
-Монголын Хөрөнгийн Бирж, Лондонгийн хөрөнгийн бирж хамтарч ажиллах гэрээ байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ямар үр дүн гарч байна вэ?
-Лондонгийн хөрөнгийн биржтэй долдугаар сарын 7-нд гэрээгээ байгуулж ажлаа эхлүүлсэн. Мэргэжилтнийг сонгож ирүүлэх тал дээр хугацаа алдсан. Гэхдээ одоо бүх юм жигдэрч байна. Лондонгийн хөрөнгийн биржээс чадварлаг шинэ туршлагатай, гадаадад төгссөн ажилтнууд ирсэн. Бид нэгэн том алхмыг хийсэн гэж бодож байна. Техник, технологио суурилуулах ажил бүрэн дууслаа. Төрийн байгууллага учраас тендерийн зарчмаар ажил явагдсан. Тиймээс тендерийн хугацааг хүлээж хоёр сарын хугацаа алдсан байгаа. Гэхдээ цаг хожиж нэлээн урагшилсан. Тест хийх ажил явагдаж байна. Ирэх арваннэгдүгээр сарын дундуур бирж дээр суурилуулах санал дуусна. Ерөнхийдөө брокерүүд шинэ технологид холбогдоход бэлэн болно. Гэхдээ иргэд гэрийнхээ компьютерээс шууд холбогдохгүй. Эхлээд eхchange технологид шилжинэ. Дараа нь брокерүүд технологио шинэчлэх ёстой. Эдгээр холболтуудыг хийхэд нэлээн цаг, мөнгө зарцуулна. Тухайн үед нь шийдээд явна байх.
-Саяхан үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэгдсэн. Хууль шинчлэгдсэнээр ажилд ахиц гарсан биздээ?
-Хуучин хууль нэлээн хатуу, үйл ажиллагааг зогсонги байдалд хүргэж байсан. Хуулиа сайжруулж өөрсдийнхөө санал дээр олон улсын зөвлөхүүдийн саналыг тусгасан хувилбарыг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Хуульд шинэ консепцийн өөрчлөлтүүдийг хийсэн. Мөн хуучин хуульд төлбөр тооцооны системийг орчин үеийнхээс хаасан байсан. Учир нь бүх арилжаан дээр мөнгөө түрүүлж байршуулах ёстой гэж заасан. Энэ нь тухайн хүн, тухайн өдрийн арилжаанд оролцох хэмжээг нь хассан дүрэмтэй байв. Олон улсын стандартаар бол арилжаа явагдсанаас хойш 2-3 хоногийн дараа мөнгөө шилжүүлэх боломжтой байдаг. Энэ нь цагийн зөрүүнд байдаг улс орнууд манай арилжаанд оролцох боломжийг нээсэн гэсэн үг. T+1, Т+3 стандарт энэ нь нэг хоногийн дотор арилжаа хийгдсэн мэдээллийг тухайн байгууллагт нь хүргүүлж гурав хоногийн дотор бүх мөнгөн шилжүүлгээ өгсөн байх ёстой. Энэ системийг оруулж ирэхэд зөвхөн төлбөр тооцоо биш, Санхүүгийн зохицуулах хороо, МХБ хуульд өөрчлөлт хийж байж орж ирэх ёстой байсан. Систем, технологийг ашиглаж эхэллээ гэхэд шууд суурилуулах боломжгүй. Тал талд олон өөрчлөлт орж, олон давалгааг давж байж өөрчлөлт орох ёстой юм. Тийм учраас цаг хугацаа шаардсан ажил байсан. Системийн талаар олон нийтэд, тодорхой шатны байгууллагуудад энэ систем Монголд зохицсон систем юм гэдэг талаар мэдрүүлэх, зөвлөх гэж бас цаг хугацаа алдсан. Гэхдээ T+1,Т+3 стандарт дээр тогтсон. Түүнчлэн манай биржийн дотоод бүтэц өөрчлөгдсөн. Өмнө Хөрөнгийн бирж гэж ягаан байшин нэлээн хаалттай байсан. Одоо бол олон нийтэд мэдээллийг ил тод өгч байх тусгай алба байгуулагдсан. Манайд бүртгэлтэй 330 компанийн 30 нь идэвхитэй үйл ажиллагаатай. Үлдсэн 300 нь хаалттай, үйл ажиллагаа явуулдаггүй. Зах зээлийн үнэлгээ нь хэд дахин буруу байх жишээтэй байдаг. Хамгийн сүүлчийн жишээ дурьдахад “Силикат” компани байна. Хувьцаа гаргахаас өмнө тус компанийн зах зээлийн үнэлгээ 100 мянган ам.доллар байсан. Сая шинээр хувьцаа гаргалаа. Жинхэнэ зах зээлийн үнэлгээ нь 10-13 сая төгрөгийн үнэлгээтэй гарч байна. Иймэрхүү гажууд юм манай мэдээлэлд их байна. Үүнийг өөрчлөхөд манай Лондонгийн биржийн экспертүүд бидэнд зөвлөж байна.
-Компаниудын бүртгэлийн журамд өөрчлөлт орсон уу?
-Өөрчлөлт орж байгаа. Энгийн компаниудыг гурван жил ашигтай ажилласан байх шаардлагатай болж байгаа. Харин уул уурхайн компаниудад бол Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж eхchange дээр хувьцаа гарах уу эсвэл ЖОРК стандартаар хувьцааг гарах боломжийг судлах зэргээр ажиллах боломж нээгдэж байгаа. Мөн А,Б самбарт үнэт цаасны жагсаалтыг шинэчлэн баталлаа. Ер нь Монголын хөрөнгийн бирж унтаа байдлаасаа сэргэж эхэлсэн гэж хэлж болно.
-Засгийн газрын нэлээн их тэрбумын бонд гаргалаа. Цаашид нэмж бонд гаргах уу?
-Бидэнд өгсөн мэдээллээр Засгийн газар З00 тэрбумын бонд гаргана гэсэн. Одоо Сангийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр долоо хоног бүрийн мягмар гариг бүр 25, 25 тэрбумаар гаргахаар болж байна. Эхний 100 тэрбумыг гаргалаа. Дараагийн 100 тэрбум эхэлнэ. Өнөөдөр хоёр дахь өдөр 25 тэрбумыг гаргах гэж байна. Үүнийг дууссаны дараа Засгийн газрын хоёр дахь зах зээлийг үүсгэнэ. Хоёр дахь зах зээлд тухайн бондыг худалдаж авсан хүмүүс хувьцааг эргүүлээд тодорхой ашгаар зарах боломжтой. Мөн урт болон дунд хугацааны Засгийн газрын эрсдэлгүй зээл үүсгэхээр ажиллаж байна.
-Жирийн иргэд засгийн бондын арилжаанд яаж оролцох вэ?
-Иргэд брокер, диллерийн компаниар дамжин арилжаанд оролцох боломжтой.Мягмар гариг бүрийн 14 цаг 30 минутад арилжаа явагддаг. Тухайн өдрийн 12 цаг 30 минутаас өмнө мөнгөө төлбөр тооцооны дансанд байршуулсан байх ёстой. Бондод зориулсан данс зөвхөн Монгол банкинд байршиж байгаа.
-Саяхан “Силикат” компани бонд гаргасан. Мөн “Жаст-Агро”компани махны бонд гаргалаа. Хэр эрсдэл дагуулах бол?
-Манай хөрөнгийн зах зээлд 2008 оноос хойш шинээр хувьцаа гаргах ажил зогссон байсан. Силикат энэ байдлыг хагалж шинээр хувьцаа гаргаж жишиг тогтоосон. Бусад компаниудад энэ жишгээр Монголын зах зээлд мөнгө босгож болдогийг үзүүлсэн. Хөрөнгө оруулагчид танилцуулга мэдээлэлтэй сайн танилцах хэрэгтэй. Засгийн газрын бондоос бусад компанийн хувьцаа тодорхой эрсдэл агуулдаг. Үүнээс болж тухайн компанийн ашиг дээшлэх, доошлох янз бүр байдаг. Саяхан Монголын зах зээлд шинэ бонд гаргасан. “Жаст” компанийн махны бонд. Урьд өмнө хийгдэж байгаагүй бонд. 25 сая ам.долларын бонд. Үүний эргэн төлөлтөд нэлээн санаа зовж байсан. Ер нь хөрөнгийн бирж энэ бонд сайн уу, муу юу гэдэгт үнэлгээ хийх бус, хөрөнгө оруулагчдад мэдээллийг үнэн зөв бодиттойгоор нь өгье. Тодорхой эрсдэл байвал хамгийн эхэнд мэдээлье. Харин хөрөнгө оруулагчид тухайн бондод хөрөнгө оруулахаа өөрсдөө шийдэх ёстой гэсэн зарчмаар явдаг.
Ц.Мягмарбаяр