logo
Тагтаа хооллох нь буян байж болох ч...

Тагтаа хооллох нь буян байж болох ч...

2014/01/22
 Хүнд гэмгүй тагтаа шувууг  хүмүүс хооллохыг хүснэ, үүнийгээ буян хэмээн бодсоор цөөнгүй он жилүүдийг ардаа үдэж байна. Гэтэл тагтаа хоолловол буян ирдэг гэдэг номлол Монголчуудын 87 хувь нь шүтэх шарын шашны сургаалд байдаггүй гэх юм. Хэзээнээс энэ зан үйл болтлоо бидний амьдралд хэвшигдэв гэдэг асуулт гарч байна. Түүнчлэн тагтааны талаарх тоо баримт холбоотой олон асуудал байдгийн зах зухаас нь энд хөндөхийг хичээлээ. Ардчилалд шилжихээс өмнөхөн Монголд үйл ажиллагаагаа явуулж буй шашны ганцхан байгууллага байсан нь Гандантэгчинлэн хийд гэдэг.
Тухайн үед Гандантэгчинлэн хийдэд хүмүүс ил биш далдаар өөрийнхөө сайн сайхны төлөө ном бичүүлдэг, мөргөдөг, өргөл өргөдөг  байсан. Харин 1990 оноос хүмүүс шашин шүтэх эсэх нь ил болж эхэлснээр шашны холбогдолтой эд зүйлийн арилжааны зах зээл бий болсон. Энэ үеэс л “Гандангийн тагтаа” гэх тодотголтой тагтаа шуувуун сүрэг бий болж,  тэднийг хооллоход зориулсан будаа зардаг хүмүүсийн арилжааны талбар бий болсон. Шарын шашинд “Эх болсон зургаан зүйл,  хамаг амьтны тусын тулд” гэдэг утгаараа амьтныг хайрлан энэрэх үүднээс буян хэмээн бодож бид тагтааг хооллосоор ирсэн байх талтай гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.  
 
Мөн Христийн шашны шинэ гэрээнд ариун сүнсний бэлгэдэл хэмээдэг бол Гэгээн Мухаммед-д Хижара дах нэгэн агуйн дэргэд дайснуудаа дарахад нь ач тус хүргэсэн гэж үздгээс Исламын Шашинд ариунд тооцогддог шувуу аж. Гэвч  ямар ч шашин амьтдыг энэрэн хайрлахыг сургаал номондоо айлдсан байдаг  учраас аль ч төрлийн шашинд тагтаа хайрлагддаг гэдэг нь тодорхой юм. 
 
Түүнчлэн тагтаа ой тогтоолт сайтайн дээр орчиндоо амархан дасан зохицох чадвартай.  Хүн ихтэй хотод тагтаа ихээр оршдог бөгөөд хүний нөлөөгөөр тоо толгой нь ихэсдэг байна. Өөрөөр хэлбэл  тагтаанд 5-6 удаа нэг газраас хоол өгсөн тохиолдолд тэр нь зуршил болон хэвшдэг гэнэ. Саар тал нь орчин тойрондоо халгаатайн дээр байшин барилгын чанарыг хурдан хугацаанд сангасаараа муутгадаг амьтан юм байна.

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш