logo
Өдрийн өнгө /2014-01-27/

Өдрийн өнгө /2014-01-27/

2014/01/27
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 26. Эрхтний тэнгэрт одтой, Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Идэр Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.  Наран 08.17-д мандаж, 17.32-д жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Шинэ долоо хоногийн эхний өдөр эрч хүч дүүрэн байх болно. Бизнесийн үйл ажиллагаа зохилдлогоо олж, худалдаа наймаа хийхэд тохиромжтой. Та өөрийн үйл ажиллагаа, бизнесээ хүмүүст ойлгуулахад тийм ч хүнд биш байх болно. Хүүхдүүдээ анхаарлын төвдөө ав. Учир нь тэдэнд эцэг эхийн тусламж яг одоо л маш их хэрэгтэй байна. 

 

Үхрийн орд (4/20-5/20): Хөгжилтэй өдөр. Өнөөдөр гараг эрхэсийн эерэг нөлөөллөөр элбэг дэлбэг байдал давамгайлна. Мөнгөтэй холбоотой асуудлуудыг амжилттай шийдэж чадах бололтой. Хэрэв та шинэ ажил хайж байгаа бол найз нөхөд, клубын гишүүд, хамтран ажилладаг өөрийг чинь дэмждэг хүмүүстэйгээ зөвлөлд.

 

Ихрийн орд (5/21-6/21): Уучлах өдөр. Болгоомжлол хянамгай байдал олон таагүй байдлаас гаргана. Хэрэв та хүүхдүүдтэй бол тэдний хүмүүжлийн тухай асуудал үүснэ. Гүн гүнзгий мэдрэхүй, сургах авъяас тань гэр бүлдээ энх тунх, зөвшилцлийг авч ирнэ. Ойлгомжгүй байдал харьцааны дутагдлаас болдог гэдгийг санаж яваарай.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Мэдрэмтгий өдөр. Хэн нэгэн таныг уруудан доройтох, эсвэл таагүй зүйлтэй нүүр тулаасай гэж хүсэж байж болох юм. Хүнд байдалтай нүүр тулах нь хэдий бэрхшээлтэй ч эр зориг түүнийг даван туулах чадварыг бий болгоно. Ил тод байдлыг баримтлахад тийм ч таатай өдөр биш. Иймд зүй бус нөхцөл байдлыг тодорхой зүгт чиглүүл.

 

 Арслангийн орд (7/23-8/22): Сэргэг өдөр. Өнөөдөр азтай байж, сайхан боломж гарч ирэх магадлал байна. Тэдгээрийг мэдсэнээр олон өөрчлөлт гарах болно. Гэвч та шинэ нөхцөл байдал болон сорилтонд бэлэн байгаарай. Өнгөрсөн зүйлс үргэлж маш олон харамсал дагуулж байдаг тул өнгөрснийг дурсах хэрэггүй. Өөрийн алдаанаас суралцаад дахиж алдахгүй байхыг хичээ.

 

Охины орд (8/23-9/22): Тууштай өдөр. Сонирхолтой байгаа асуудлаараа бүрэн мэдээлэл авахыг хичээ. Та ганцаараа биш гэдгийг санаж өөрийн хайртай хүмүүстэй цагийг өнгөрөөж, дуртай зүйлсдээ анхаарлаа хандуулбал асуудал амархан мартагдаж үүнээс гарах арга замыг олох болно.

 

 Жинлүүрийн орд (9/23-10/22):  Хянуур өдөр. Амьдралын асуудалд хэтэрхий итгэмтгий, гэнэн хандсанаас болж ажил дээрээ алдаа гарган зорьсондоо хүрэхэд саад болно. Найзтайгаа болгоомжтой харьцаж, гадны хүний үгэнд орохгүй бай. Эрсдэлтэй ажиллагаанаас татгалзаж итгэлтэй найзтайгаа л харьцах нь амжилтын үндэс болно.

 

 Хилэнцийн орд (10/23-11/21):  Бүтээлч өдөр. Ихээхэн хайр дурлал ба анхаарал нь онцгой төслийг бүтээх мөн ихэнх цаг мөчүүдэд баяр хөөрийг авч ирнэ. Хувцсаа зөв тохируулан өмс. Сэтгэлээ зовоосон асуудлыг цаг бүр бодож өөрийгөө шаналгах хэрэггүй. Чиний чармайлт үр дүнтэй байна. Хайр дурлалын асуудал дээр бат бэх холбоо тогтоно.

 

Нумын орд (11/22-12/21): Сэрэмжтэй байх өдөр. Танд төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа ерөнхий арга барилыг бага зэрэг өөрчлөх хэрэг гарч магад. Хэрэв та анхаарал болгоомжтой байж чадвал, бүх зүйлийн учрыг олж чадна. Өөрийгөө бүх зүйлд, жижиг сажиг зүйл дээр ч хянаж ав. Болгоомжтой бай. Хөнгөн гэмтэл авч магад.

 

Матрын орд (12/22-1/19): Өөрийгөө хамгаалах, хүчээ хуримтлуулах өдөр. Бодлоготой бай. Танилууддаа өөрийн асуудал, төлөвлөгөөг танилцуулах хэрэггүй. Ажилд үүсэх дэвшил хөгжил нь туулж болзошгүй саадтай тулгарч магадгүй учир та таньж мэдэхгүй зүйлийн эсрэг нүүр тулан тодорхой хэмжээний гарз хохирол амсана.

 

Хумхын орд (1/20-2/18): Анхаарал болгоомжтой байх өдөр. Оддын байдал нь харилцааны алдаа эсвэл мэргэжлийн хүрээнд асуудал үүсэхийг анхааруулж байна. Өөрийн хүч боломж хүрэхгүй асуудлыг шийдэхэд оролцох хэрэггүй. Юуны түрүүнд асуудлыг гялалзтал биелүүлж чадахгүй бол харамсах сэтгэл төрүүлж эргэн тойрны хүмүүсийн доог тохууг хүргэнэ.

 

Загасны орд (2/19-3/20) Шулмын өдөр. Хөндлөнгийн хүний нөлөөнөөс болж эрүүл мэндэд аюул тулгарна. Гэнэтийн маргаан гарч, хурц асуудал шийдэх шаардлага гарна. Хүүхдүүдтэйгээ харьцах нь тайвшралыг өгнө. Та амрах хэрэгтэй байна. Зүүд тань мэргэн байна. Бүрхэг тэнгэр зүүдэлбэл ойртож буй аюулыг зөгнөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш