Евробүсийн эдийн засагт учирч болох гол эрсдлүүдийн нэг нь дефляци гэдгийг ОУВС-ийн тэргүүн хатагтай Кристин Лагард анхаарууллаа. Учир нь тус бүс нутагт инфляци Европын Төв Банкнаас тогтоосон зорилтот хэмжээ болох 2%-иас хавьгүй доогуур буюу 0.8%-тай байгаа юм. Энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт эрчимжиж магадгүйг харуулсан үзүүлэлтүүд гараад байгаа ч өмнө нь байсан болон шинээр бий болсон эрсдлүүдийг үл тоож болохгүйг Лагард Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр хэлсэн үгэндээ мөн онцолсон байна.
Дефляци буюу бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтмол буурах нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг байна. Тухайлбал Японд олон жил дефляцитай байсан нь эдийн засагт чөдөр тушаа болсоор иржээ. Гэхдээ тус улсын засгийн газар Абэномикс хэмээх нэрийг аваад байгаа эдийн засгийг дэмжих бодлогыг хэрэгжүүлсэн нь дэлхийн 3 дахь том эдийн засагт сайнаар нөлөөлж байгаа бөгөөд төв банкны тэргүүн Харухико Курода 2 жилийн дотор инфляци 2 хувьд хүрч өснө гэж мэдэгдээд байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/