Украйны сөрөг хүчний удирдагч Арсений Яценюк ерөнхийлөгч Виктор Янукочийн санал болгосон ерөнхий сайдын албан тушаалаас татгалзсаныхаа дараа жагсаал цуглаан үргэлжлэх болно гэж мэдэгдлээ. Тэрээр сөрөг хүчин эрх мэдлийг гартаа авахад ерөнхийдөө бэлэн болоод байгаа ч шинээр сонгууль явуулах гэх мэт хэд хэдэн шаардлагыг эрх баригчид биелүүлэх ёстой гэж хэлсэн байна. Өнгөрсөн бямба гарагт болсон уулзалтын үеэр ерөнхийлөгч Янукович түүнчлэн 2013 онд зодог тайлсан алдарт боксчин Виталий Кличкод шадар сайдын албан тушаалыг хашихыг санал болгосон аж.
Украйнд эхэлсэн зөрчил үймээн ням гарагт мөн үргэлжилж, жагсагчид Киев хот дахь цагдаагийн газарлуу дайран орсон гэж BBC мэдээллээ. Харин баасан гарагт баруун хэсгийн хэд хэдэн хотод жагсагчид орон нутгийн засаг захиргааны барилгуудыг эзэлжээ. Тус улсын эрх баригчид Оросыг "түшиж", Европын Холбоотой байгуулахаар төлөвлөсөн чөлөөт худалдааны гэрээнээс татгалзсаныг эсэргүүцсэн Украйнчууд өнгөрөгч 11-р сараас хойш жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Сөрөг хүчнийхэн түүнчлэн ерөнхий сайд асан Юлия Тимошенко болон бусад улс төрийн хоригдлуудыг суллаж, ерөнхийлөгчийн сонгуулийг товлогдсон хугацаанаас өмнө зохион байгуулахыг шаардаж байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/