УИХ-аар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт туссаны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 дахь хэсгийн байршлыг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 12/43 тогтоолоор баталсан. Төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Төслийн удирдах хороо эхний шалгуур хангасан 12 компанийг шалгаруулсан юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийг эцсийн байдлаар шалгаруулахдаа дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй тухайн хэсгийн иргэдээс санал хурааж сонгох бөгөөд 1-р сарын 18-ны өдөр 5 хэсгийн 20 блокд төсөл хэрэгжүүлэх компанийг иргэд сонголоо. Санал хураалтад тухайн хэсэгт оршин суух иргэд 36-90 хувийн ирцтэйгээр оролцсон байна. “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу иргэдийн 50 хувиас дээш саналыг авсан аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарна.
Жич: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 8 байршлын 5 хэсэгт иргэдийн олонхийн саналыг авч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрс болон санал хураалтын дүнгийн талаарх мэдээллийг хүснэгтээр танилцуулж байна.
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИУДИЙН САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
2014.01.18-19-нд
Жич: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 8 байршлын 5 хэсэгт иргэдийн олонхийн саналыг авч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрс болон санал хураалтын дүнгийн талаарх мэдээллийг хүснэгтээр танилцуулж байна.
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИУДИЙН САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
2014.01.18-19-нд
№ | Байршил | Хэрэгжүүлэгч компани | Блокууд | Ирц | Дэмжсэн |
1 | Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо |
“Заг” ХХК |
Ё1 | 73% | 76% |
К1 | 83% | 52% | |||
Е | 90% | 92% | |||
Л | 72% | 92% | |||
Ш | 64% | 84% | |||
2 | Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12 |
“Асар өргөө” ХХК |
А | 62% | 83% |
Б | 56% | 94% | |||
Ж | 66% | 81% | |||
М | 52% | 88% | |||
О | 55% | 75% | |||
Ө | 51% | 83% | |||
3 | Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо |
“Моннис Урбан Девеломент” ХХК |
Ё | 44% | - |
Ж | 36% | - | |||
З | 50.6% | 90,5% | |||
И | 54% | 94% | |||
4 | Баянзүрх дүүргийн 14 хороо |
“Моннис” ХХК | Е | 43% | - |
“Бүрд” констракшн |
Д | 60% | 84% | ||
Г |
74% |
76% |
|||
5 | Сонгинохайрхан дүүрэг 6-р хороо | “Хера пропертийз” ХХК | Б1 | 71% | 90% |
В1 | 75% | 94% |