logo
“Өгөөмөр”-өөс ХӨСҮТ-ийн зам руу гарах шороон зам ашиглалтад орлоо

“Өгөөмөр”-өөс ХӨСҮТ-ийн зам руу гарах шороон зам ашиглалтад орлоо

2014/01/28
Нийслэлийн Засаг даргын Сар шинийг угтах зарим арга хэмжээний тухай А/09 дугаар захирамжийн хүрээнд Өгөөмөр захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргах ажил дуусжээ. Шинээр 0.15 км газар чөлөөлж, 1530,4 м3 шороон далан байгуулан тэгшилгээ хийж, 825 метр шороон замыг ашиглалтад оруулаад байна. “Нарантуул”,  “Өгөөмөр” захын орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг 10 гаруй хувиар бууруулах энэхүү шинэ замын трасс гаргах ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 65 ажилтан, 26 техник, машин механизм ашиглан гүйцэтгэжээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш