logo
Тансаг рестораны зоогийг Ерөнхий сайд Сэлэнгийн нэгэн айлд амталжээ

Тансаг рестораны зоогийг Ерөнхий сайд Сэлэнгийн нэгэн айлд амталжээ

2011/09/07
Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллахдаа тус сумын иргэн Чүлтэм гуайнхаар зочилжээ. Тэрбээр хашаандаа гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө бас бус ховор ногоо жимс тарьсан нь олны нүдийг хужирлаж байв. Долоо хоногт хоёр удаа ургац авч, нэг удаа авахдаа бараг 20 кг орчим гүзээлзгэнэ хураан авч байгаагаа энэ буурал Засгийн газрын тэргүүнд хуучилсан. Ихэнхдээ захиалгаар гүзээлзгэнээ борлуулчихдаг хэмээн ярих энэ буурал тун ч тохилог амьдардаг төдийгүй  хотын тансаг зочид буудлын хоолны цэсэнд байдаг хоол амттан энэ айлын ширээн дээр харагдсан нь ажилсаг хүн  хаана ч сайхан амьдардагийн томхон жишээ болж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш