Газар тариалангийн бүсүүдээр Ерөнхий сайд С.Батболдыг явж байхад тариаланчид маань энэ жилийн ургацад хоёр давуу тал, онцлог байгааг тэмдэглэж байв. Юуны өмнө энэ жилийн тарианы талбай маш цэвэрхэн, хогийн ургамал бараг ургаагүй . Хоёрдугаарт тариан түрүү маш их арвин, дээд тал нь 60 ширхэг байгаа нь маш их онцлогтой төдийгүй цавуулаг сайтай байгааг хэлж байсан. Энэ нь гурил чанартай болох хамгийн гол үндэс юм гэдгийг тэд дурьдаад, Атрын гуравдугаар аян үнэхээр үр дүнгээ өгч, Засгийн газраас ч биднийг сайн дэмжсэний үр дүн. Одоо бидэнд цаг агаарын мэдээг хурдан шуурхай гаргаад өгчихвөл бид ажлаа сайн хийх л үлдлээ хэмээн ярьцгааж байсан нь Засгийн газрын тэргүүнд ч бас урам нэмсэн үг байлаа.