Нийслэлийн Тээврийн газраас Цахилгаан тээвэр компанийн үйлчилгээний үнийг нэмэх журмыг баталсан байна. Энэ дагуу иргэд троллейбусаар 400 төгрөгөөр зорчих боллоо. Өмнө нь тасалбарын үнэ 200 төгрөг байсан бөгөөд зөрүү буюу алдагдал болох 200 төгрөгийг татаасаар нөхдөг байсан аж.
Харин Нийслэлийн Тээврийн газар цаашид үнийг нэмэх шаардлагатай гэж үзсэн тул журам гаргасан бөгөөд Цахилгаан тээвэр компанитай гэрээгээ шинэчлэхээр болжээ.