logo
Сайд Л.Болд Латви улсад айлчиллаа

Сайд Л.Болд Латви улсад айлчиллаа

2014/01/28
Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 27-нд Бүгд Найрамдах Латви Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал болсноороо онцлогтой бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болов. 

Монгол Улс шинээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Латви Улстай 1991 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Хоёр оронд өрнөсөн өөрчлөлт, шилжилтийн жилүүдэд хоёр талын харилцаа зогсонги байдалд ороод байсан бөгөөд харилцааг сэргээн хөгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 онд тус улсад албан ёсны айлчлал хийж байсан.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш