logo
МАН-ынхан Ч.Хүрэлбаатар нарт хариуцлага тооцно

МАН-ынхан Ч.Хүрэлбаатар нарт хариуцлага тооцно

2014/01/28
МАН-ынхан Говь-Алтай аймгийн орон нутгийн дахин сонгуульд ялагдал хүлээсэн гол шалтгаан нь тус аймгийн МАН-ын хорооны дарга Ш.Амгаланбаатар болон Баруун бүсийг хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын буруугаас болсон гэж дүгнэжээ. 

Энэ тухайгаа ч тэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж зарласан. Тэгвэл МАН-ын удирдах зөвлөлөөс Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарыг Говь-Алтайн сонгуульд очиж ажилласан ч амжилт байгуулж чадаагүй учир түүнд хариуцлага тооцохоор болсон байна. Түүгээр ч тогтохгүй дараагийн сонгуульд тойрог өгч оруулах эсэхийг намын дарга М.Энхболд ч нухацтай бодолцох ёстой гэдгийг холбогдох хүмүүст сануулсан байна.
 
Увс аймагт мөнгө тарааж, шадар туслахуудаа ялтан болгож, иргэдийн саналыг худалдан байж гишүүн болсон Ч.Хүрэлбаатарт ийн намын шинэ удирдлагууд хариуцлага тооцохоор болсон байна. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш