logo
Жагсаалын удирдагч Б.Бат-Эрдэнэ: Могой жилийн онцлох гурван жагсаал

Жагсаалын удирдагч Б.Бат-Эрдэнэ: Могой жилийн онцлох гурван жагсаал

2014/01/28
 Аливаа зүйлийг хийхэд учир холбогдол байнга байдаг. НАМЗХ гэж нэгэн байгууллага намын харьяа хэмээн Монголчуудад харагддаг. Гэвч энэ бол залуусын сэтгэл зүрхээ зориулсан нэгдэл. Өнгөрсөн оны сүүлээр 76 асуудал 76 биелэлт нэхэж жагсаал хийж байсныг мэдэх юм байна. Олон үг нуршаад яах вэ улиран одож буй Могой жилийн онцлох 3 жагсаалыг нэрлэе.

 

1. Сандал барьсан хэсэг залуус Сүхийн талбай дээр НАМЗХ-ын Б.Бат Эрдэнээр толгойлуулан гарч ирсэн. Энэ бол толгой бус түүний тэргүүлэх асуудлын нэг байсан. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо энэ байгууллага асуудлыг өргөн барьсандаа намаар ялгаварлах үзлийг дэвэргэлээ хэмээн олон ч хэвлэл мэдээлэл бичиж байсан. Үгүй гэж зоригтой дуугарсан хүн бол Б.Бат-Эрдэнэ. Ард түмний хэлэх үгийг хүргэсэндээ бид хохирч болно. Гагцхүү ард түмний эрх ашиг хамгийн чухал.

 

2. 20-иодхон хоногийн өмнө Монгол цагдаа төрийн тулд уу түмний тулд үйлчилдэг үү гэдгийг харуулахаар бас л НАМЗХ жагсаал хийсэн. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны залуучууд болон НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Тэд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноосоо хойш таван удаа Үндсэн хууль зөрчсөн талаар зурагт хуудас хэвлэн, Үндсэн хуулийг 40 метр урттайгаар хэвлэж, эсэргүүцлээ илэрхийлэв.


40 метр урттай хэвлэсэн Үндсэн хуулиа Ерөнхий сайдад гардуулахыг хүссэн боловч ирж аваагүй юм. Мөн НАМЗХ-ноос Төрийн өндөрлөгүүд, УИХ дахь намын бүлгийн дарга нарт хандан Үндсэн хуулийг хэвлэж, видео хэлбэрээр тарааахаар болсноо дуулгасан.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 26-р тогтоолдоо Төрийн албанд “түр орлон гүйцэтгэх” журам гаргасан, Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 83-р захирамжаар Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилохдоо Үндсэн хуулийн 11-р зүйлийн 1 дэх заалт, 14-р зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3, 5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүд нь хэрээс хэтрэн иргэний эрхэнд халдаж, тэдний дургүйцлийг хүргэж байна хэмээн НАМЗХ-ноос үзэж, огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болоод байгаагаа ч мэдэгдсэн юм. Энэ мэдээ Монголын өдөр тутамын хэвлэл болон мэдээллийн сайтуудаар гарсан билээ.

 

3. Бас нэгэн зүйл. НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ эмэгтэйчүүдэдээ нэгэн санаа өгсөн нь НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ё.Нямжаваар ахлуулсан НАМЗХ-ны бүсгүйчүүд- УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандсан “УИХ-ын эмэгтэй гишүүдэд эмэгтэйчүүд үг дайя”  уриатай “Стикер” нэртэй ээлжит арга хэмжээг Улсын Клиникийн I эмнэлэг, Нарантуул худалдааны төв зэрэг эмэгтэйчүүд олноор цуглардаг газруудад зохион байгуулсан.Энэхүү аяны гол зорилго нь эгэл жирийн ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн дуу хоолойг газар дээрээс нь очиж сонсон, санал бодлыг нь төрийн түшээ эмэгтэйчүүдэд  хүргэх явдал байв. Эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй бэрхшээлүүд, тэдний нийгмийн асуудлууд, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой сэдвээр санал бодлыг нь авч, УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүргүүлэхийг зорин ажиллажээ.

Энэ бүхнийг онцлохын учир нэг хүнийг магтах бус хамгийн гол нь хийх ажилтай хийсэн бүтээлтэй хүнийг дурсах. Энэ бол НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ. Залуу хүнийг магтах зорилго байсангүй өнгөрөн одож буй Могой жилийн онцлох 3 жагсаалыг тоймлолоо. Яах ч аргагүй энэ залуугийн нэр бүхэнд багтаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш