* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Энэ өдөр тун өөдрөг байна. Та ердийнхөө байдлаас гарч чадвал илүү аз жаргалыг мэдрэх болно. Аятай хүмүүстэй уулзвал та хангалуун байх болно. Тэдний сайн санаанд бүү эргэлз. Шинэ танилтай болох нь танд ашигтай байр суурийг олоход тань тусална. Таны илэн далангүй сайхан сэтгэлийг хэн нэгэн хүн түлхэнэ.
Үхрийн орд (4/20-5/20): Ашигтай наймаа хийхэд таатай өдөр. Шинэ хүнтэй танилцаж өөрийгөө бусдад зөвөөр ашигтайгаар ойлгуулж үүнээсээ тааламж авах болно. Хийсэн ажлын үр дүн санаанд чинь хүрэхгүйгээс ядарч туйлдах магадлалтай. Дотны хүнээсээ дэмжлэг авахыг хичээ.
Ихрийн орд (5/21-6/21): Эерэг өдөр. Амьдралын баяр баясгалант байдал таныг аливаа хамт олны төвд аваачна. Тойрон хүрээлсэн хүмүүсийн чинь хайр дурлал, хүндэтгэл замд өөдрөг үзэл, сэргэлэн цовоо байдлыг олгоно. Өнөөдөр та хувийн чухал асуудлаа шийдэх боломжтой.
Мэлхийн орд (6/22-7/22): Хийсвэр өдөр. Өнөөдөр танд олон асуудал тулгарах бөгөөд итгэж байсан бизнесийн хамтрагч таны таны урмыг хугална. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд асуудалд аль болох мэдрэмжтэй хандахыг хичээ. Хэрвээ хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж чадвал асуудлыг маш амархан даван туулах болно.
Арслангийн орд (7/23-8/22): Тайван өдөр. Хүмүүстэй тогтоох нөхөрлөлийн харьцаа нь сэтгэл татахгүй байж болно. Гайхалтай үр дүн гарч ирэх бололтой. Ганц бие хүмүүс хэд хэдэн романтик урилга хүлээн авна. Ганцаардлыг мэдрэхийн оронд олон ажилд дарагдаж,ганцаараа үлдэхийг хүсэж болох юм.
Охины орд (8/23-9/22): Тааламжтай өдөр. Өнөөдөр аливаа ажилд хариуцлагатай, нухацтай хандах хэрэгтэй. Нэр төрөө бодон урам зоригтой байж, зорилгодоо хүрэхийн тулд бүхий л саад бэрхшээлийг даван туулах чадвар амжилтанд хүргэнэ. Хамтарсан төсөлд оролцох, бусадтай нийлж үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Өөрийнхөө ирээдүйн зорилгыг сайн бод таны гаргасан шийдвэр тань таны хүсэл зорилготой таарч байгаа эсэхийг шалга эс бөгөөс та амьдралдаа дахин нэг саад бэрхшээлийг бий болгох болно. Та эцэг эх дээрээ зочилж очоорой тэгснээр таны тэдэнд санаа зовж байсан сэтгэл тань бага ч гэсэн багасах болно. Хэрвээ тэд нар хол амьдардаг бол та гэрээсээ эртхэн гараарай.
Хилэнцийн орд (10/23-11/21): Өөдрөг үзэл бодлоор дүүрэн өдөр. Өөрийгөө илүү аз жаргалтай байгаа юм шиг, амьдрал амар хялбар юм шиг санагдана. Энэ бүхэнд хэт уужирч, назгайрахгүй байгаарай. Таны илэн далангүй, уужим сэтгэлийг өөр утгаар тайлбарлах хүн гарч ирж магадгүй. Шинэ хүнтэй танилцаж, өөрийгөө ашигтай байр сууринаас харуулах боломж байна.
Нумын орд (11/22-12/21): Жавхаалаг өдөр. Таны төсөөлөл буцаж иртэл та уйтгарлаж, өдөр тутам хийдэг зүйлсдээ нэг л анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх болно. Албаны ажил болон өөр практикал зүйл хийхэд сонирхолгүй байх бөгөөд урлагийн ч юм уу эсвэл илүү бүтээлч зүйлд оролцоод үзээрэй. Өмнө хийдэг байсан ажлуудаасаа тэс өөр төслийн ажилд орж магадгүй. Эрчимтэй бай. Бүх зүйл сайхан болно гэж одод зөвлөж байна.
Матрын орд (12/22-1/19): Таагүй өдөр. Магадгүй сэтгэл санааны гэнэтийн болон үйл явдалын хөдөлгөөний илрэл гарч болзошгүй. Энэ нь эргэн тойрны бүхийл хүмүүст ойлгомжгүй. Сэтгэл зовоосон түгшээсэн асуудлыг хэт сэтгэл хөдлөл талаас нь авч үздэг зан тань дутуу дулимаг шийд дүгнэлт гаргахад хүргэх юм.
Хумхын орд (1/20-2/18): Таатай өдөр. Мөнгөний асуудал гаралгүй, бүх ажил амархан бүтнэ. Ашигтай санал өгч, ажил хэрэгч хүнтэй танилцана. Бүгдийг эргэцүүлэн сайн бодоорой. Албан тушаалын байр суурь тань шийдэгдэх шатанд байгаа учраас итгэлтэй байснаар тавьсан зорилгодоо хүрнэ. Энэ оройг эрүүл мэнд, гадаад төрх байдалдаа зориулаарай.
Загасны орд (2/19-3/20) Удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа хяналт бүхий харьцаагаар холбогдох өдөр. Тэдний талаас дарамт үзүүлж магад. Та боловсон соёлтой байвал дийлнэ. Хэрэв үзэл бодол чинь таарахгүй бол холбоогоо тасал, тэгэхгүй бол хүнд байдалд орно. Тэвчээр бүхнийг шийднэ.