logo
Чингэлтэй дүүргийн 8, 11-р хороонд 120 хүүхдийн ортой цэцэрлэг барина

Чингэлтэй дүүргийн 8, 11-р хороонд 120 хүүхдийн ортой цэцэрлэг барина

2014/01/29
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/528 дугаар захирамжаар  Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 8, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлыг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга  тус газрын байршилд өртсөн иргэдийн  өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа эд хөрөнгийн нөхөх олговрыг олгохоор “Нөхөн олговор олгох тухай” А/34 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу тухайн газарт эд хөрөнгө нь хамрагдаж буй 4 иргэний өмчийн үнэлгээг тогтоож, зохих нөхөх олговрын 320 000 000 төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан  төсвөөс  санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.  Харин иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон юм. Нөхөн олговрыг олгож газрыг чөлөөлснөөр Чингэлтэй дүүргийн 8, 11-р хорооны нутаг дэвсгэрт 120 ортой хүүхдийн 2 цэцэрлэгийн барилга барих боломжтой болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш