Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүй байдгаас байнга түгжрэл үүсдэг байна. Тиймээс “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс Урт цагааны урд талбайг чөлөөлөн, 200 гаруй машин зогсох боломжтой авто зогсоол шинээр байгуулж тэмдэг тэмдэглэгээ байрлууллаа. Урт цагааны урд талын талбайг автозогсоол болон ашигласнаар тухайн хэсгийн замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм. Цаашид Урт цагааны урдуур 2 урсгалтай автозам тавихаар төлөвлөж ирэх 3 дугаар сараас замын ажлыг эхлүүлэхээр тооцож байна. Ингэснээр модны хоёр, нэгдүгээр хороолол чиглэл рүү нэвт гарах боломжтой болох юм.