Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Олимп тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах” Засгийн газрын журмын дагуу болзол хангасан тамирчид, дасгалжуулагчдад 1 тэрбум 219 сая 575 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.