logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2014/01/29
 Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Өгийнуурын ус, намгархаг газрын “Мэдээлэл сургалтын төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж тус төвийн дансанд бүртгэлтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгө, хэрэгжүүлж байсан чиг үүргийг зохих журмын дагуу Орхон голын сав газрын захиргаанд шилжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарт даалгалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш