logo
Сайд Л.Болд Литва улсад айлчиллаа

Сайд Л.Болд Литва улсад айлчиллаа

2014/01/29
 Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 28-нд Бүгд Найрамдах Литва Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр сайд Л.Болд Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичустэй албан ёсны хэлэлцээ хийж улс төрийн идэвхтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, соёлын харилцааг идэвхжүүлэх, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
 
Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Литва Улсын Сейм (Парламент)-гийн Тэргүүн дэд дарга Выдас Гедвилас, Литвийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Алминас Мачиулис, Эдийн засгийн дэд сайд Кештутис Тречиокас нартай тус тус уулзав.
 
 
Жич: Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын хооронд 1991 оны 12 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Литва Улсад тус тус айлчилж байсан. Хоёр орон сүүлийн жилүүдэд НҮБ, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш