logo
 Ад чөтгөрт итгэгчид Ромын хамбын цусыг хулгайлав

Ад чөтгөрт итгэгчид Ромын хамбын цусыг хулгайлав

2014/01/29
Италийн Абруццо мужийн Сан-Пьетро Делла хотын сүмд хадгалагдаж байсан II Иоанн Павелийн цустай савыг үл мэдэгдэх этгээдүүд хулгайлсан байна. 
 
Дэлхийд ийм цустай сав гурав байдаг бөгөөд тэдгээрийг ирэх 4-р сард хамбыг ариун гэгээнтнүүдийн эгнээнд нэгтгэх ёслолд ашиглахаар төлөвлөөд байжээ. Энэ талаар Их Британийн Independent сонин мэдээлэв. Хэн нэгний захиалгаар цустай савыг хулгайлсан гэж Италийн засаг захиргааныхан үзэж байна. Учир нь тус сүмд их хэмжээний мөнгө, алт эрдэнэс байсан ч гэмт этгээдүүд тэдгээрийг авалгүй орхисон байсан гэнэ. Хамбын цусыг зарах боломжгүй учир ад зэтгэрт итгэгчид буруу номын үйлд ашиглаж магадгүй гэж цагдаагийнхан таамаглаж байна. 
 
II Иоанн Павел нь 1978 оны 10-р сарын 16-наас эхлэн 2005 оны дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл католик шашны тэргүүн байсан юм. Түүнийг ариун гэгээнтнүүдийн эгнээнд оруулах нь зүйн хэрэг хэмээн Ромын пап асан XVI Бенедикт үзжээ.
  
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш